2015/12/03

Их хүлээлттэй Batman v Superman: Dawn of Justice киноны шинэ trailer

Ирэх оны хавар үзэгчдэд хүрэх DC Comic-ийн их тэсрэлт Batman v Superman: Dawn of Justice киноны шинэ trailer-ийг Warner Bros. Pictures кино компани өчигдөр дэлгэлээ. Marvel-ийнхан Caption America vs Iron Man-ийг Captain america: Civil War киногаараа хүргэж байгаа бол тэдний мөнхийн өрсөлдөгч DC Comic-ийнхон Dawn of Justice киногаараа Batman vs Superman тулааных харуулж байгаа юм. Хүчирхэг баатруудын нэгнийхээ эсрэг хийж байгаа тулаанаар хүчирхэг комик кино компаниуд тулаан хийж буй нь энэ.


Batman v Superman: Dawn of Justice киноны найруулагчаар Zack Snyder ажилласан. Гол дүрүүдэд Ben Affleck, Henry Cavill нар тоглосон бол залуу жүжигчин Jesse Eisenberg эсрэг дүр Lex Luthor-г бүтээж байгаа нь онцлог болж байна. Энэ удаагийн trailer-д энэ гурван уулзалтыг харуулжээ.