2015/12/07

Шинэ жилтэй холбоотой, сүүлийн 25 жилд бүтээгдсэн шилдэг 25 кино

Баярын улирал эхлээд хүн бүр догдлолтой байх шиг байна. ITISMOVIE ч гэсэн нэг догдлоё. 1990 оноос хойш буюу өдгөөгөөс 25 жилийн дотор бүтээгдсэн, шинэ жилийн уур амьсгал оруулах, дурсамж сэргээх шилдэг 25 киног EW-ийн нэрлэснээр танилцуулж байна.


Elf (2003)
Elf-ийн тухай шинэ үеийн шилдэг XMAS кино гэж үздэг. Тус кинонд Хойд туйлаас New-York хотноо аавыгаа хайж ирж буй Elf хүүгийн тухай гарах юм. Жүжигчин Will Ferrell-ийг зөнөсөн хүүхдийн дүрд чадварлаг тоглосон гэж үздэг.

Love Actually (2003)
Хайрын тухай шилдэг кино жагсаалтруу ч мөн орж болохуйц кино. Британын шинэ үеийн шилдэг уран бүтээлчдийн нэгдэл Love Actually кино хайр энэрэл, шинэ жилийн аз жаргалыг танд мэдрүүлэх болно.

Home Alone (1990)
Бяцхан хүү Kevin McCallister (Macaulay Culkin) сүпер од болгосон кино. Шинэ жилийн тухай өгүүлэмжтэй Хүн бүрийн үзсэн кино. Гэхдээ дахиад үзэхэд бас уйдамгүй.

Bridget Jones's Diary (2001)
Helen Fielding-ийн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн романтик инээдмийн кино. Renée Zellweger уг бүтээсэн дүрээрээ Oscar-т шилдэг эмэгтэй дүрийн шагналд нэр дэвшиж байсан.

The Nightmare Before Christmas (1993)
Tim Burton-ийн шилдэг бүтээлүүдийн нэг гэж үздэг. (Тэрээр продюсерласан). Хэдийгээр Tim Burton уг анимешнг шинэ жилийн холбогдолтой кино биш гэдэгч үзсэн хүн бүр шинэ жилийн кино гэж боддог dark-comedy төрлийн musical анимешн.

How the Grinch Stole Christmas (2000)
Dr. Seuss-ийн үлгэрээс сэдэвлэн бүтээсэн Академын шагналт Ron Howard-ийн бүтээсэн гэр бүлийн, инээдмийн, xmas төрлийн кино. Гол дүр  Grinch-д Jim Carrey тоглосон нь онцлог. Эсрэгээрээ түүний шилдэг дүрүүдийн нэг болсон кино.

The Holiday (2006)
Cameron Diaz болон Jude Law, Kate Winslet болон Jack Black нарын хооронд өрнөж буй баярын өдрүүдийн дурлал хайрын тухай кино.

You've Got Mail (1998)
Интернэт хүчээ авч эхлэхийн өмнөх цаг үеээ мэдэрч бүтээгдсэн кино. Tom Hanks, Meg Ryan нарын хооронд өрнөх цахим романтиклал, амьдрал дээрх бизнесийн дайснууд байх болно.

Home Alone 2: Lost in New York (1992)
1990 онд бүтээгдсэн Home Alone дэлхийн хит болсон учраас удаах анги хийгдсэн. Мөн л хит болсон. Гэхдээ 3 дахь ангиас эхлэн гол дүрийн жүжигчид солигдож уг франчайз хол явахгүй болсонг сануулъя. Эхний 2 ангийг үзэхэд болох нь байна.

Sleepless in Seattle (1993)
Өнөөх Tom Hanks, Meg Ryan хоёрын мөн хамтрал. Seattle-д амьдрах ганц бие эцэг Sam Baldwin (Tom Hanks) болон Baltimore Sun редакцийн сэтгүүлч Annie Reed (Meg Ryan) нарын Christmas-ийн баярын үеээрх романс.

The Santa Clause (1994)
Нээрээ л Санта ингэж амьдардаг боловуу хэмээх сонин бодлыг төрүүлэхүйц инээдмийн кино. Уг кино жүжигчин Tim Allen-ийн хамгийн их орлого олсон кино нь болсон юм. Улмаар уг кино 3 анги болон өргөжсөн.

The Family Stone (2005)
Christmas-аар барууны ихэнх гэр бүлүүд нэгдэн уулзаж учирцгаадаг. Уг уламжлалын дагуу Stone-ийн гэр бүлийнхэн уулзалдах бөгөөд энэ үеээр ууган хүү нь өөрийн найз охиноо танилцуулж байгаагаар үйл явдал нь өрнөх инээдмийн драм төрлийн кино.

While You Were Sleeping (1995)
Ганцаардсан Sandra Bullock болон Bill Pullman нарын хооронд өрнөж буй романс. 17$ мянган ам.доллараар бүтээгдэж 182$ мянган ам.доллар олсон. 1995 оны хамгийн их орлого олсон кино жагсаалтын 15-т бичигдсэн байна.

The Muppet Christmas Carol (1992)
Бусад төрлийн The Muppet кинонуудаас хамгийн амжилттай болсон нь гэж The Muppet Christmas Carol киног үздэг. Хөгжим өгүүлэмж сайн болсон гэж кино шүүмжлэгчид үнэнэлт өгсөн.

The Polar Express (2004)
Chris Van Allsburg-ийн ижил нэрт хүүхдийн номноос сэдэвлэн бүтээсэн анимешн. Tom Hanks дуу оруулж гол өгүүлэмжийг уншсан. Тус анимешн хүний дүрийг бүтээхдээ жүжигчдийн нүүрний хувирлыг камераар хийж 3D болгосон технологи ашигласан байдгаараа онцлог байдаг бөгөөд анхны бүх дүрслэлийг дижиталаар хийсэн гэсэн шалгуураар Геннисийн номонд бүртгэгдсэн.

Batman Returns (1992)
Тоон дотор үсэг гэдэгчлэн жагсаалтанд сонирхолтой кино орж ирж байна. Tim Burton-ийн найруулга, Batman франчайзийн 2 дахь кино Batman Returns киноны өрнөл зул сараар болдогоороо энэхүү жагсаалтад багтлаа.

Jingle All The Way (1996)
Асар булчинтай залуу Arnold Schwarzenegger инээдмийн бүр шинэ жилийн кинонд тоглосон нь сонин байсан. Гэхдээ тэрээр энэ киног бас чимж чадсан. Хүүгийнхээ хүслийг биелүүлэхийн төлөө дэлгүүрт хүчээ үзэх эцэг.

Just Friends (2005)
Зул сарын баяраар Ryan Reynolds өөрийн ахлах сургуулийн сайн найз Amy Smart-тай эргэн уулзах болно.

Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe (2005)
C. S. Lewis-ийн хүүхдийн цуврал номны The Lion, the Witch and the Wardrobe номноос сэдэвлэн бүтээсэн үлгэрийн кино. The Chronicles of Narnia цуврал киноны анхных. Үйл явдлын өрнөл зул сараар өрнөх болно.

Miracle on 34th Street (1994)
1947 оны ижил нэрт киног дахин бүтээсэн. Эх киноны өгүүлэмжээс төдийлөн өөрчлөөгүй. Найруулагч Les Mayfield болон продюсер John Hughes нарын нэгдэл.

Die Hard 2 (1990)
Bruce Willis-ийн 1988 оны Die Hard киноны үйл явдал Christmas Eve үеээр эхлэдэг. Удаах ангийн үйл явдал мөн Christmas Eve үеээр эхлэнэ. Гэхдээ илүү өнгөлөг болсон байна.

Bad Santa (2003)
Хохо гэж инээсэн, мишээсэн Сантаг бид төсөөлөх бол энэ удаад арай өөр талаас нь танд харуулах болно. 2009 оноос тус киноны удаах ангийг хийнэ гэж ярьсаар хийгээгүй л байна.

The Best Man Holiday (2013)
1999 оны The Best Man киноны үргэлжлэл анги. Зул сарын баяраарх найз нөхдийн эргэн уулзалт нөхөрлөлийг Sam Smith-ийн гайхамшигт Have Yourself A Merry Little Christmas дуугаар чимэглэн танд хүргэнэ.

Go (1999)
Зул сар гэж гялалзсан чимэглэл, амтат дарсаар төсөөлөгддөг нэгэн байхад заримд нь нэг насаар хөгшрөлт, бөөн дэмий дуу эгшгэлсэн үдэш байх. Зул сарын гурван үйл явдал нэг хар тамхины худалдаан дээр нэгдэж буй өгүүлэмжтэй кино.

Eight Crazy Nights (2002)
Adam Sandler-ийн бичиж, продюсерлаж дуу оруулсан. (Түүний анхны анимешн дуу оруулалт) Happy Madison Productions-ийн анхны анимешн.