2015/11/24

Wonder Woman киноны анхны албан ёсны зураг

DC Comics-ийн Wonder Woman түүхэндээ 75 жилийн дараа бүрэн хэмжээний кинонд дүр нь гараад байгаа. Энэ нь ирэх 2016 онд үзэгчдэд хүрэх Batman v Superman: Dawn of Justice кинонд Gal Gadot-ийн бүтээсэн Wonder Woman-ийн дүр юм. (эндээс үзнэ үү) Улмаар тэрээр бүрэн хэмжээний уран сайхны кинотай болж байгаа.

Ирэх 2017 онд дэлгэцнээ гарах Wonder Woman киноны гол дүрд Gal Gadot тоглох бөгөөд зураг авалтын ажил эхлээд байгаа ажээ. Ингээд Wonder Woman бүрэн хэмжээний киноны түүний анхны төрх бүхий албан ёсны зургийг хүргэж байна.