2015/11/13

Хүчирхэг цагаан халим Moby Dick-ийг ангуучлах In the Heart of the Sea киноны trailer

Хүчирхэг цагаан халим Moby Dick-ээс сэдэвлэн Nathaniel Philbrick-ийн 2000 онд хэвлэлтэнд гаргасан In the Heart of the Sea номноос сэдэвлэн A Beautiful Mind киногаараа Oscar хүртэж байсан найруулагч Ronald Howard ээлжит киногаа бүтээжээ. Гол дүрд  Chris Hemsworth тоглосон байна.


In the Heart of the Sea кино 2015 оны 12-р сарын 11-нд нээлтээ хийнэ.

Бараг л энэ кинотай холбоотой сонирхолтой мэдээлэл хүргье.
1800-аад оны үед дэнгийн гэрлийн тосыг халимны өөхнөөс гаргаж авдаг байсан. Халимны 1кг өөх бараг алтнаас үнэтэй байсан гэлцдэг. Тиймээс л халимны хойноос олон мянган хөлөг үхэн хатан ангуучлахаар гарцгаадаг байж. Аз болж керосинийг хямд зардлаар гаргаж авах боломжтой болсоноор энэ үйл явдал багассан байна.