2015/11/25

Marvel кино компанийн Doctor Strange киноны гол дүр нэрлэгдлээ

Marvel кино компанийн шинэ төсөл Doctor Strange киноны продакшны ажил албан ёсоор эхэлсэнгээ дуулгаж дүрүүдийн жүжигчдийг зарлалаа. Киноны ажлыг London-д эхлүүлж улмаар New-York, Hong Kong-руу үргэжлүүлэх ажээ.

Doctor Strange киноны зохиол дээр Jon Spaihts (Prometheus, Passengers), найруулага дээр  Scott Derrickson (The Exorcism of Emily Rose, Deliver Us From Evil) нар ажиллана. Харин гол дүрийн баатраар Benedict Cumberbatch сонгогдоод байна. Өнгөрсөн онд уг дүрд Johnny Depp сонгогдож магадгүй гэж яриа гарч байсан.

Doctor Strange Кино ирэх 2016 оны 11-р сарын 4-нд нээлтээ хийхээр товлогдоод байна.