2015/11/07

Мөстлөгийн үе буюу Ice Age 5 анимешны анхны teaser trailer гарлаа

Blue Sky Studios-ийн шилдэг бүтээл 2002 оны Ice Age цувралын 5 дахь анги Ice Age: Collision Course анимешны анхны teaser trailer гарлаа. Тэд trailer-аа short film хэлбэрээр түгээдэгийн адилаар энэ удаад Scrat-ийн хөгжилтэй адил явдалыг харуулжээ.

  

Ice Age: Collision Course анимешнд Scrat сансарт гарсанаар үйл явдал өрнөх аж. Найруулагчаар Mike Thurmeier, Galen T. Chu нар ажиллажээ. Mike Thurmeier өмнө нь Ice Age: Dawn of the Dinosaurs, Ice Age: Continental Drift гэсэн ангиуд дээр хамтран найруулагчаар ажиллаж байсан юм.

Ice Age: Collision Course анимешн ирэх 2016 оны 7-р сарын 22-нд дэлгэцнээ гарна.