2015/11/04

Harry Potter франчайзаас төрөн гарч байгаа Fantastic Beasts and Where to Find Them киноны албан ёсны лого

Warner Bros кино компанийн Harry Potter франчайзаас төрөн гарч байгаа Fantastic Beasts and Where to Find Them киноны албан ёсны лого танилцуулагдлаа. Ирэх оны намар нээлтээ хийх уг киноны зураг авалтын ажил хэдийнээ эхэлсэн байгаа.


Гурамсан бүтээл болж гарах Fantastic Beasts and Where to Find Them киноны найруулагчаар David Yates ажиллаж байна. Тэрээр Harry Potter цувралын 5-8 дахь цувралууд дээр ажилласан туршлагатай. Мэдээж кино зохиол дээр J. K. Rowling чимээгүйхэн ажиллаж байна. Кино ирэх 2016 оны 11-р сарын 18-нд хойд америкт нээлтээ хийнэ.