2015/11/11

Мартамхай Доригийн түүх Finding Dory анимешны анхны teaser trailer гарлаа

Өчигдөрхөн анхны teaser poster-оо гаргасан Finding Dory анимешны анхны teaser trailer-г Walt Disney Pictures кино компани дэлгэлээ. Finding Nemo анимешнаас хойг 12 жилийн дараа ийнхүү шинэ анги гарч байна. Найруулагчаар Finding Nemo болоод A Bug's Life, WALL-E анимешнууд дээр ажилласан 49 настай Andrew Stanton ажилласан. Тэрээр Finding Nemo, WALL-E анимешнуудаараа Шилдэг бүрэн хэмжээний анимешн төрөлд Oscar хүртсэн байдаг.


Finding Dory анимешнд өмнөх ангийн үйл явдлаас хойш 6 сарын дараа Dory өөрийн бага насны дурсамжаа эргэн санаснаар үйл явдал өрнөх ажээ. Finding Dory анимешн ирэх 2016 оны 6-р сарын 17-нд нээлтээ хийнэ.