2015/11/05

Fantastic Beasts and Where to Find Them киноны анхны зургууд

Harry Potter-ийн ид шидийн ертөнц эргэн ирэх цаг хугацаа ойртсоор. Ирэх жилийн өдийд кино театруудыг халаахаар зохиолч J.K. Rowling-ийн 2001 онд гаргасан ижил нэрт романаас сэдэвлэсэн Fantastic Beasts and Where to Find Them кино бүтээгдэж байгаа. Дөнгөж өчигдөрхөн нэрний логог нь ил болсон уг киноны дүрийн анхны төрх дэлгэгдсэнг хүргэж байна. Баярын кино улирал эхэлж байгаатай холбоотойгоор томоохон кино компаниуд маркетингаа идэвхижүүлсэн нь мэдрэгдэж эхлээд байгаа нь энэ.


Fantastic Beasts and Where to Find Them киноны гол дүрд Oscar-ийн шагналт Eddie Redmayne тоглож байна. Тэрээр The Theory of Everything кинонд бүтээсэн дүрээрээ Oscar-ийг гартаа атгасан азтай залуу. Ингээд түүний бүтээх ид шидийг хүлээх л үлдлээ дээ.