2015/11/16

Box office: 20151116 Spectre (Daniel Craig)

1. Spectre: Өнгөрөгч 7 хоногт: $35.4 сая, нийт: $130.7 сая
2. The Peanuts Movie: Өнгөрөгч 7 хоногт: $24.2 сая, нийт: $82.49 сая
3. Love the Coopers: Өнгөрөгч 7 хоногт: $8.4 сая, нийт: $8.4 сая
4. The Martian: Өнгөрөгч 7 хоногт: $6.73 сая, нийт: $207.41 сая
5. The 33: Өнгөрөгч 7 хоногт: $5.85 сая, нийт: $5.85 сая


6. Goosebumps: Өнгөрөгч 7 хоногт: $4.65 сая, нийт: $73.49 сая
7. Bridge of Spies: Өнгөрөгч 7 хоногт: $4.29 сая, нийт: $61.70 сая
8. Prem Ratan Dhan Payo: Өнгөрөгч 7 хоногт: $2.4 сая, нийт: $2.79 сая
9. Hotel Transylvania 2: Өнгөрөгч 7 хоногт: $2.35 сая, нийт: $165.24 сая
10. The Last Witch hunter: Өнгөрөгч 7 хоногт: $1.50 сая, нийт: $26.08 сая

Love the Coopers (2015)

Director: Jessie Nelson
Stars: Diane Keaton, John Goodman, Ed Helms
imdb: 5.6

Энэ оны анхны шинэ жилийн уур амьсгал орсон киноны нээлт боллоо гэж хэлж болно. XMAS, инээдмийн төрлийн уг киног продюсинг чиглэлд ажиллаж байсан туршлагатай Jessie Nelson найруулсан. Энэ нь түүний анхны бүрэн хэмжээний киноны найруулгын ажил болж байгаа юм.
Love the Coopers буюу Британид Christmas with the Coopers нэртэй гарч байгаа тус киног 17$ сая ам.доллараар бүтээж одоогийн байдлаар 8$ сая ам.долларын орлого цуглуулаад байна.



The 33 (2015)

Director: Patricia Riggen
Stars: Antonio Banderas, Rodrigo Santoro, Juliette Binoche
imdb: 7.1

2010 онд Чилд болсон уурхайн аймшигт ослоос 69 хоногийн дараа амьд гарсан 33 уурхайчны бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн The 33 киноны гол дүрд өдгөө 55 настай жүжигчин Antonio Banderas тоглосон нь онцлог. Тэрээр Mario буюу хожмоо Super Mario хочтой болсон, уурхайчдын нөхцөл байдлыг видео хийж илгээсэн эрийн дүрд тогложээ.
The 33 киног 26$ сая ам.доллараар бүтээн 18$ Сая ам.долларын орлогыг цуглуулаад байна.



Prem Ratan Dhan Payo (2015)

Director: Sooraj R. Barjatya
Stars: Salman Khan, Sonam Kapoor, Neil Nitin Mukesh
imdb: 5.9

Bollywood-ийн романтик төрлийн кино. Тус киноны нэрийг орчуулбал Receive a treasure called love гэсэн нэртэй аж. Хойд америкт гаргах эрхийг Fox Star Studio хариуцан ажиллажээ.
Киног 15$ сая ам.доллараар бүтээж 19$ сая ам.долларын орлого цуглуулаад байгаа ажээ.