2015/11/07

9 жил хүлээлэгсэн "Warcraft" киноны албан ёсны trailer гарлаа

2006 онд анх бүрэн хэмжээний кино хийх болсоноо зарлаж байсан Blizzard Entertainment-ийн Warcraft киноны анхны бүрэн trailer баасан гарагт буюу монголын цагаар бямба гарагт 9 жил хүлээлэгсний эцэст үзэгчдэд хүрлээ. Аугаа түүх, дайны өгүүлэмжтэй уг франчайз хэрхэн кино болохыг уг тоглоомын фенүүд болоод кино сонирхогч залуучууд харж хүлээсээр байгаа.


Legendary Pictures кино компани болон Universal Pictures кино компанийн хамтын бүтээл, Duncan Jones-ийн найруулга Warcraft кино ирэх 2016 оны 6-р сарын 10-нд нээлтээ хийнэ.