2015/10/23

"Том толгойтын романс" МУСК бүтээгдэж байна

"Фантастик", "Маск", "Мөрөөдлийн театр", "Шинэ үе", "Эмоци" тэргүүтэй продакшны залуу уран бүтээлчид нэгдэн "BrotherHood" уран бүтээлийн нэгдэл байгуулсан байна. Тэд "Том толгойтын романс" нэртэй инээдмийн уран сайхны киног бүтээж анхны уран бүтээлээ гардан авч байгаа ажээ. Тус киноны гол дүрүүдэд Ж.Алтаншагай, Драмын театрын жүжигчин Б.Одончимэг нар тоглосон байна.

"Том толгойтын романс" уран сайхны кино ирэх 11-р сарын 6-нд нээлтээ хийхээр товлогджээ.