2015/10/13

Thor 3 кинонд Hulk орж ирэх үү

Marvel кино компани өөрсдийн сүпербаатруудын киног The Avengers кинонаасаа хойш хэт хооронд нь холилдуулж "цус ойртуулж" байгаа. Тиймээс ч Thor 3 (Chris Hemsworth) кинонд Hulk (Mark Ruffalo) орж ирэх яриа гарахад үзэгчид төдийлөн гайхсангүй. Гэхдээ Thor цувралд Hulk орж ирэх нь төдийлөн зохимжгүй байх. Ямартай ч энэ мэдээлэл худал үнэн гэж яригдаж эхлээд байна.

Ирэх 2017 онд дэлгэцнээ гарах Thor 3 буюу Thor: Ragnarok кинонд Loki (Tom Hiddleston), Lady Sif (Jaimie Alexander) нар оролцох нь баттай болсон байгаа. Кино ирэх 2017 оны 11-р сарын 3-нд нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байна.