2015/10/15

Star Wars: The Force Awakens киноны final trailer гарна

Star Wars: The Force Awakens киноны нээлт 2015 оны 12-р сарын 18-нд болно. Гэтэл киноны нээлт болох өдөр дөхөөд байдаг кино бүтээгчдийн зүгээс дорвитой мэдээлэл, сурталчилгаа, видео түгээхгүй байдаг. Харин ирэх даваа гарагт шинэ trailer гарах сураг гарлаа. Шинэ trailer-г ESPN-ийн Monday Night Football нэвтрүүлгийн үеээр цацаж магадгүй гэсэн байна. Ямартай ч ирэх 7 хоногт шинэ trailer гарах бололтой.

Star Wars: The Force Awakens киноны найруулагчаар J. J. Abrams ажиллаж байна. Киноны анхны trailer-г эндээс үзнэ үү.

Image via Lucasfilm