2015/10/05

Michael Bay-ийн Transformers кино ахин 10 жил үргэлжлэнэ

Сонсоход ч урт нэгэн мэдээлэл байна. Найруулагч Michael Bay-ийн анх үзэгчдэд хүргэсэн Transformers кино цаашид өнө удаан үргэлжлэх шинжтэй боллоо. Өдгөө 4 дэх анги дээрээ яваа уг франчайзийг Paramount Pictures кино компани үргэлжлүүлэн 5-р ангийг нь хийхээр болсон байгаа. Тэгвэл Hasbro-ийн орлогоч ерөнхийлөгч Stephen Davis саяхан болсон MIP Junior Conference-ийн үеээр "Transformers" франчайзийн 4 шинэ анги төлөвлөж байгаа гэсэн байна. Энэ нь ойролцоогоор 10 гаруй жил үргэлжлэх юм.

Transformers 6,7,8 гэх мэт шинэ ангиудын зохиол дээр A Beautiful Mind киногаар oscar хүртсэн Akiva Goldsman-г ажиллуулахаар товлож байгаа юм байна.