2015/10/06

Marvel кино компани Thor 3 киноны нэр болон найруулагчаа сонголоо

2011 онд Marvel кино компани үзэгчдэд хүргэсэн "Thor" киноны шинэ ангийн талаар мэдээлэл гарлаа. 2011 оны Thor кино 150$ сая ам.доллараар бүтээгдэж 449$ сая ам.долларын орлого цушлуулсан байдаг. Харин 2013 онд гаргасан Thor: The Dark World гэх 2-р ангийг 170$ сая ам.доллараар бүтээж 644$ сая ам.доллар цуглуулсан байдаг. Тус киног бүтээгчид маань энэхүү орлогын өсөлтөнд урамшин 3-р ангийг хийхээр зэхэж буй.


Thor 3 киноны нэрийг ямартай Thor: Ragnarok гэж нэрлэхээр болсон. Харин найруулагчаар маш сонирхолтой сонголт хийлээ. 2010 онд Boy нэртэй киногаараа New Zealand-д амжилттай ажилласан Taika Waititi гэх найруулагчийг Thor: Ragnarok киноны найруулагчаар албан ёсоор сонгосон талаар The Wrap сэтгүүл нийтлэсэн байна.

Thor: Ragnarok кино ирэх 2017 оны 11-р сарын 3-нд нээлтээ хийнэ.