2015/10/01

Leonardo DiCaprio болон Tom Hardy нарын The Revenant киноны шинэ trailer

Өнгөрөгч онд Birdman киногаараа гурванч Oscar хүртэж чадсан найруулагч Alejandro González Iñárritu-ийн бүтээл The Revenant гэх нэгэн өвөрмөц кино үзэгчдэд хүрэхээр зэхэгдээд байгаа. Тус киног Michael Punke-ийн 2003 оны ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн юм. Кинонд Leonardo DiCaprio болон Tom Hardy нар хамтран тоглож байгаа нь онцлог. Анхны teaser trailer-г өнгөрөгч 7-р сард хүргэсэн бол энэ удаад Leonardo DiCaprio дүрийг тодруулсан шинэ trailer-г хүргэж байна.

Энэ оны хамгийн хүлээлттэй киноны жагсаалтад орсон The Revenant кино 2015 оны 12-р сарын 25-нд нээлтээ хийнэ.