2015/10/15

Johnny Depp оскар авахыг хүсэхгүй байна (гомдлын үгс)

Эрэлттэй, үнэтэй жүжигчдийн тоонд ордог Johnny Depp ах маань Кино академдаа гомдсон бололтой. Түүнийг Black Mass кинонд бүтээсэн James "Whitey" Bulger-ийн дүрээр Oscar авч магадгүй гэж кино сонирхогчид таамаглаж байгаа. Тэгвэл тэрээр BBC телевизд өгсөн ярилцлагандаа
"Би энийг авахыг хүсэхгүй байна. Энэ тухай ч ярихыг хүсэхгүй байна. Тэд нэр дэвшүүлээл байсан, 2,3 ч удаа"
гээд
"Одоо энэ хангалттай"
гэсэн байна.
Black Mass кино. James "Whitey" Bulger-ийн дүр Johnny Depp