2015/10/15

Godzilla vs. Kong кино албан ёсоор хийгдэхээр боллоо

Hollywood-ийн мөнгөний солиорол сүүлдээ юуг ч бүтээж мэднэ. Далайн гүнрүү алхан орсон аймшигт Godzilla хийгээд арал дээр үлдсэн аварга King Kong хоёрыг "хамтрагчид" болгохоор шийдчихлээ.  

Legendary Pictures кино компани өнөөдөр албан ёсоор шинэ киноныхаа нээлтийн товыг зарлалаа.  
2005 он. King Kong кино.
Kong: Skull Island кино ирэх 2017 онд, Godzilla 2 кино ирэх 2018 онд дэлгэцнээ гарах бол энэ хоёрын нэгдэл Godzilla vs. Kong кино ирэх 2020 онд гарахаар боллоо. Ингэснээр Legendary Pictures болоод Warner Bros кино компанийн шинэ monster universe цуврал эхэн үе болох ажээ.


2014 он. Godzilla кино
Godzilla, King Kong хоёрыг нэгэн тайзнаа өнөө үед харна гэж зүүдлээчгүй биздээ.

Энэ хоёрын өндөр намын харьцаа юусан билээ хө.