2015/10/20

Говийн домог МУСК бүтээгдэж байна

Өнгөрөгч онд дэлгэцнээ гарсан Содура уран сайхны кино бүтээгчид шинэ уран бүтээлийнхээ ажилд орсон байна. Хангай хөвч тайгын түүхийг өгүүлж байсан тэд энэ удаад өмнийн цэнхэр говь, галба хүрэнгийн нутгийн түүхийг өгүүлэх ажээ. Морин хуурийн домогоос сэдэвлэн зохиолыг нь бичсэн "Говийн домог" уран сайхны кинонд говийн ард түмний аж амьдрал, зан заншил, хайр энэрэлийг харуулахыг зорьж байгаа гэнэ.

Киноны зураг авалтын бэлтгэл хангагдсан бөгөөд зураг авалт 2 жил дамжин хийгдэх ажээ.

гол дүрд ОХУ-ын Тува Улсын гавьяат жүжигчин Эдуард Ондар урилгаар ирж тоглож байна