2015/10/02

Эрка - Энэ бол хайр /Бохир ертөнц киноны дуу/

Moriton entertainment, Born film studio хамтран "Бохир ертөнц" уран сайхны киног үзэгчдэд тун удахгүй хүрнэ. Киноны "Энэ бол хайр" дууг Digital-ийн Эрка дуулсанг хүргэж байна. Тус дууны хөгжимийн найруулга Х.Анхбаяр, хоолой бичлэг, mix mastering Э.Дэлгэрмөрөн хийж гитар, аман хуур Ц.Энхмандах тогложээ.


"Бохир ертөнц" киноны зохиолч найруулагчаар Л.Ариунболд, продюсераар А.Мөнхтулга, дүрүүдэд Алтан-Өлзий, Ч.Болд, Н.Ялалт, Б.Хулан, Н.Төмөрбат, У.Батбаатар, Д.Бямбацогт, А.Болд, А.Мөнхтулга, Г.Эрдэнэбилэг нар тогложээ.