2015/10/08

Disney кино компани Moana гүнжийн анхны төрхийг ил болголоо (+image)

Disney кино компани ирэх онд дэлгэцнээ гаргах Moana гүнжийн анхны төрхийг олонд таниуллаа. "Moana" анимешны найруулагчаар Ron Clements, John Musker нар хамтран ажиллаж байгаа юм.

Moana, Maui

Moana гүнжийг хоолойг Fifth Harmony хамтлагийн гишүүн, поп од  Dinah Jane Henson оруулахаар болсон гэж яригдаж байсан ч Dwayne Johnson өөрийн fb хуудаснаа нэгэн албан ёсны мэдээлэл гаргасан байна. Тэрээр хэлэхдээ
"Энэ бол албан ёсны мэдээлэл. Бид дэлхий даяар сараас сар дамжин дүр сонгон шалгаруулалт хийсний эцэст бид Walt Disney Animation Studios-ийн дараагийн гүнжээ оллоо."
гээд
"Тавтай морил Mililani-ийн 14 настай Auli'i Cravalho охин" 
гэжээ.
Auli'i Cravalho
Хүчирхэг залуу Dwayne Johnson Maui гэх залуугийн хоолойнд дуу оруулахаар ажиллаж байна.

Moana анимешн ирэх 2016 оны 11-р сарын 23-нд нээлтээ хийнэ.