2015/10/27

Жамбын Батмөнхийн намтарчилсан "Бүү март" МУСК бүтээгдэж байна (+teaser poster)

"Хүмүүн фильм" студи шинэ уран бүтээлийн ажилдаа орсон байна. Тэд энэ удаад БНМАУ-ын Ерөнхий сайд болон МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Монголын ардчиллыг "өлгийдөн авсан хүний нэг" Жамбын Батмөнхийн намтарчилсан "Бүү март" уран сайхны кино бүтээхээр Монгол, АНУ, Орос, Хятад кино уран бүтээлчид нэгдэн ажиллаж байна. Киноны найруулагчаар А.Мөнхсүх ажиллаж байгаа бөгөөд тэрээр өмнө нь "Долоон бурхан харавдаггүй" киног найруулан үзэгчдэд хүргэсэн байдаг. Гол дүрд Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрын жүжигчин Н.Төмөрбат сонгогдсон байна.

"Бүү март" киноны зураг авалт хийгдэж байгаа. Кино ирэх 2016 оны эхний улиралд гаргахаар төлөвлөжээ.