2015/10/09

Batman v Superman: Dawn of Justice киноны шинэ зураг

Зурагчин Clay Enos их хүлээлттэй байгаа Batman v Superman: Dawn of Justice киноны шинэ зургийг дэлгэсэн байна. Жүжигчин Batman-ийн дүрийг бүтээж буй жүжигчин Affleck  өөрийн Batmobile өмнө зогсож байгаагаар зургийг авсан байна. Batman-ийн зургууд өнгөтөөр гарахгүй байгаа. Учир нь Batman-ийн төсөөлөх бидний сэтгэмж түүнийг хар, цагаанаас өөрөөр хүлээж авахааргүй болсон. Тиймээс ч маркетерүүд уг шийдлийг сонгосон нь лавтай.

Batman v Superman: Dawn of Justice кино ирэх 2016 оны 3-р сарын 25-нд нээлтээ хийнэ. Кинонд мөн Henry Cavill, Jesse Eisenberg, Gal Gadot, Jeremy Irons, Diane Lane, Holly Hunter, Scoot McNairy, Laurence Fishburne нарын одод оролцож байна.