2015/10/30

Удахгүй гарахад нь алдаж болохгүй 10 кино (The Revenant, The Hateful Eight, Star Wars: The Force Awakens гм)

2015 оны зул сарын баярын улирал удахгүй эхлэх гэж байна. Энэ үеээр hollywood-д олон тооны кинонууд нээлтээ хийдэг уламжлалттай. Тэгвэл эдгээр кинонууд дундаас алдаж болохгүй үзэх эхний 10 киног танд санал болгож байна.


1. Spectre
47 настай Daniel Craig-ийн гол дүрд нь тоглосон James Bond цувралын 26 дахь анги Spectre. Нээлтээ хийсэн эхний өдрөө (Тусгай Нээлтийн үзвэр) James Bond цувралын хамгийн их орлого олсон киногаар бичигдээд байна. Харин уг цувралд Daniel Craig дахин тоглохгүй гэж мэдэгдээд байгаа.
Нээлт 2015.11.04



2. By The Sea
By The Sea киног Angelina Jolie найруулж, өөрийн нөхөр Brad Pitt-тэй хамтран гол дүрийг нь бүтээж буй драм төрлийн кино. Өмнө нь тэд хамтран action кино бүтээж байсан бол энэ удаад уянгын романтик байдлыг үзэгчдэд харуулна.
Нээлт 2015.11.13



3. The Hunger Games: Mockingjay Part II
Lionsgate кино компани Hunger Games цувралын сүүлийн бүлэг Mockingjay-г 2 хувааж үзэгчдэд хүргэж байгаа. Эхний бүлэг Mockingjay Part I нийт 100$ сая ам.долларыг цуглуулсан. Иймээс энэ жилийн яригдах томоохон киноны нэг болж байгаа.
Нээлт 2015.11.20


4. Carol
Rooney Mara-ийн зүрхэнд Cate Blanchett хоногшин үзэгчдэд хүрнэ. Тус кино оскарт 3 удаа нэр дэвшиж байсан Todd Haynes найруулсан. Carol киног нийт 11 жилийн хөдөлмөрөөр бүтээлээ гэж продюсерууд нь мэдээллэж байгаа. Зураг авалтыг Super 16mm-ээр авсан.
Нээлт 2015.11.20



5. Creed
Sylvester Stallone-ийн Rocky кинонаас удамшин гарч буй шинэ кино. Sylvester Stallone продюсерлэж байгаа. Нэг бол муу, нэг бол сайн кино болно гэж шүүмжлэгчид дүгнэж байгаа. Спорт, бокс сонирхдог кино сонирхогчдын үзэх киноны нэг болж байна.
Нээлт 2015.11.25



6. The Danish Girl
David Ebershoff-ийн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн намтарчилсан кино. Lili Elbe хэмээх хүйс солиулах мэс засал хийлгэсэн хүний намтарчилсан бүтээл. Түүний энэ үйлдэл хамгийн анхны олон нийтэд шуугиан тарьж байсан үйлдэл байдаг.
Нээлт 2015.11.27



7. Star Wars: The Force Awakens
J.J. Abrams-ийн найруулга, Star Wars цувралын 7 дахь episode Star Wars: The Force Awakens. Илүү зүйл нуршилтгүй Star Wars цувралын фенүүд болоод кино сонирхогч хэн бүхэн үзэх ёстой кино болж байна.
Нээлт 2015.12.18


8. Joy
Ingenious Designs компанийн захирал, 3 хүүхэдтэй, ганц бие эмэгтэй Joy Mangano-ийн тухай намтарчилсан, инээдмийн кино. Иймэрхүү төрлийн кинонуудаараа oscar-д нэр дэвшиж байсан David O. Russell-ийн дахин oscar-т өрсөлдөх боломж Joy киног гэж үзэж байгаа. Гол дүрд Jennifer Lawrence тоглосон. Мөн  Bradley Cooper, Robert De Niro, Édgar Ramírez гэсэн томоохон одод оролцжээ.
Нээлт 2015.12.25



9. The Hateful Eight
Quentin Tarantino-ийн 2012 онд гаргасан Django Unchained кинонаас хойш бүтээж буй удаах кино. Western төрлөөр бүтээгдсэн дээр нь Samuel L. Jackson, Kurt Russell, Jennifer Jason Leigh гээд хүчирхэг жүжигчдээс багаа бүрдүүлсэн харгис дүрүүдтэй. Oscar-ийн шагналт Robert Richardson шинэ технологи 70mm-ээр зураг авалтыг нь хийсэн. Мөн Oscar-ийн шагналт, Western төрлийн кино хөгжмөөрөө домог болсон Ennio Morricone хөгжмийг нь бичсэн.
Нээлт 2015.12.25



10. The Revenant
Hugh Glass гэх алс бөглүүд амьдарсан эрийн намтарчилсан кино. Найруулагчаар Alejandro G. Iñárritu ажилласан. Leonardo DiCaprio-ийн араатан төрхөө гаргасан кино гэж бичицгээж байгаа. Гол нь энэ дүр түүнийг анхны Oscar-г гарт нь атгуулж магадгүй гэж итгэж байгаа.
Нээлт 2015.12.25