2015/09/25

Men in Black киног Will Smith-гүй дахин хийхээр боллоо

Sony кино компани алдарт Men in Black франчайзийг дахин эхлүүлэхийг хүсэж байгаа. Уг төслийнхөө эхний алхамуудыг ч хийгээд эхэлсэн талаар мэдээллэж байсан билээ. Тэгвэл тус киноны продюсерууд болох Walter Parkes, Laurie MacDonald албан ёсоор уг төслийг идэвхижүүлсэн байгаагаа мэдэгдсэн байна.

Сонирхолтой нь шинээр бүтээгдэх Men in Black гурамсан кинонд Will Smith оролцохооргүй болсон байна. Нэг үгээр түүнийг Men in Black кинонаас мартуулах багажаараа санах ойноос арчиж байгаа бололтой :)