2015/09/01

Гайхамшигт Iron Giant анимешны 2-р ангийн талаар Vin Diesel мэдээлэл гаргалаа

Заавал үзэх ёстой хүүхэлдэйн кино жагсаалтанд багтдаг шилдэг анимешн болох 1999 оны Iron Giant анимешны удаах ангийн талаар мэдээлэл гарсан байна. Уг мэдээллийг Warnor Bros кино компани бус өмнөх ангид Iron Giant-д дуу оруулж байсан жүжигчин Vin Diesel мэдээллэсэн нь сонин. Тэрээр хэлэхдээ
"Маш олон сонирхолтой дүрүүдэд тоглосон би маш их азтай. Тэдгээрээс хамгийн хайртай нэг нь the Iron Giant. Жич: WB дараагийн ангийг зарлавал битгий цочирдоорой"
гэсэн байна.