2015/09/17

Disney-ийн The Jungle Book бүрэн хэмжээний уран сайхны киноны анхны trailer гарлаа

Disney кино компани алдарт The Jungle Book бүтээлээ бүрэн хэмжээний уран сайхны кино болгож байгаа талаар өмнө мэдээллэсэн байгаа. Тэгвэл уг киноны анхны trailer бэлэн болсон байна. Ирэх хавар нээлтээ хийх The Jungle Book киноны teaser trailer-г сонирхоцгооё.



The Jungle Book киноны гол дүр Mowgli (Neel Sethi) тоглосон бол trailer-н турш таны чихэнд сонсогдох Kaa-ийн дууг Scarlett Johansson оруулжээ. мөн Bill Murray (Baloo), Idris Elba (Shere Khan), Ben Kingsley (Bagheera), Lupita Nyon’o (Raksha), Giancarlo Esposito (Akela), Christopher Walken (King Louie) гэсэн жүжигчид кинонд дуу оруулж байна. The Jungle Book кино ирэх 2016 оны 4-р сарын 15-нд нээлтээ хийнэ.