2015/09/23

Найруулагч Brad Bird The Incredibles 2 анимешны талаар мэдээлэл өглөө

Кино зохиолч, найруулагч Brad Bird 2004 онд Pixar-ийн сүперхит болж байсан The Incredibles анимешны удаах ангийн талаар мэдээлэл өгчээ. Pixar болон Brad Bird өнгөрөгч оны 3-р сард The Incredibles 2 анимешн дээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өгсөнөөс хойш тус анимешны фенүүд шинэ мэдээлэл чих тавин хүлээж байсан нь лавтай.

Brad Bird "Collider" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа
"Надад зохиолын ерөнхий бүтэц бэлэн болсон байгаа. Зохиолын эхний хувилбар удахгүй гарах байх. Гэхдээ бид хэдийнэ boarding-руу орсон байгаа" 
гэжээ.

Мөн The Incredibles 2 анимешнд нэлээд хүнд сорилтууд байгаа гэсэн байна. Тэрээр хэлэхдээ 2004 онд анхны ангийг гаргаж байхад сүпербаатартай 2 кино л тухайн онд амжилттай болдог байсан. Тэгвэл одоо бараг 2x7 хоногт л нэг сүпербаатартай кино гарч байна. Тийм болохоор дүрүүд болон тэдний харилцаа, орчин газар дээр нэлээд анхаарал хандуулж байгаа гэсэн байна.