2015/08/24

Энэ оны хамгийн аймшигт кино The Witch аймшгийн киноны trailer

Залуу найруулагч Robert Eggers-ийн нэрийн хуудас болох анхны кино нь The Witch аймшгийн кино болж байна. Залуу найруулагч, түүний анхны бүрэн хэмжээний киног онцлох болсон шалтгаан нь 2015 оны Sundance Film Festival дээр түүний бүтээсэн The Witch кино нь өндөр үнэлгээ авсанд байгаа юм. The Witch гэх энэхүү аймшгийн киног энэ оны хамгийн аймшигтай аймшгийн кино боллоо гэж кино шүүмжлэгчид үнэлгээ өгөөд байна. Үүгээр зогсохгүй trailer-г үзэхэд л жихүүтэс төрнө гэж онцолжээ.


The Witch кино 2015 Sundance Film Festival дээр нээлтээ хийж Directing Award: U.S. Dramatic шагналыг хүртсэн байна. Кино театруудаар ирэх 2016 оноос гарна. Ингээд энэ оны хамгийн аймар киноны аймар trailer-г үзэцгээе.