2015/08/11

Tom Cruise-ийн Edge of Tomorrow киноны удаах ангийн зохиол бичигдэж байна

Өнгөрөгч онд дэлгэцнээ гарсан Edge of Tomorrow киноны удаах ангийн талаар мэдээлэл гарсан байна. 2014 онд Warner Bros. Pictures кино компани үзэгчдэд хүргэсэн уг кино нийт 178$ сая ам.долларын өртөгөөр бүтэж 369$ сая ам.долларыг boxoffice-оос цуглуулсан. Тиймээс удаах ангийг хийх бүрэн боломжтой. Дээр тухайн киноны санаа нь сонирхолтой сэдэв байж чадсан билээ.

Тус киног продюсерлаж мөн гол дүрд нь тоглосон жүжигчин Tom Cruise хэдэн 7 хоногийн өмнө удаах ангийг хийх санаагаа олсон байгаагаа хэлсэн бол саяхан киноны зохиол дээр өмнөх ангийн зохиолч Christopher McQuarrie ажиллаж байгаа талаар мэдээлэл гарлаа. Зохиолч Christopher McQuarrie хэлэхдээ Edge of Tomorrow 2 киноны үйл явдал илүү амьдралд байж болохуйц үйл явдалыг өгүүлэхээр болж байгаа гэсэн байна.