2015/08/06

Sony Pictures кино компани Jumanji киног дахин хийнэ

Гайхамшигт Robin Williams-ийн бүтээсэн Jumanji кино дэлгэцнээ гараад 20 жил өнгөрчээ. Chris Van Allsburg-ийн 1981 онд бичсэн ижил нэрт хүүхдийн номноос уг киног сэдэвлэн бүтээсэн байдаг. Jumanji кино 1995 онд дэлгэцнээ гарч тухайн үед $262.8 сая ам.долларыг олж blockbuster кино болж байлаа. (Одоо тасалбарын үнэ харьцангуйгаар нэмэгдсэн учраас blockbuster жагсаалт гарахаа байсан.)


Тэгвэл энэхүү киног Sony Pictures кино компани албан ёсоор дахин бүтээхээр болсон байна. Киног ирэх 2016 оны 12 сарын 25-нд дэлгэцнээ гаргана гэжээ.