2015/08/07

Ridley Scott харийнханы тухай Prometheus 2 киноныхаа зураг авалтыг хийнэ

Найруулагч Ridley Scott 2012 онд гаргасан Prometheus киноныхаа удаах анги Prometheus 2 киноныхаа ажилруу орлоо. Prometheus кино alien сонирхогчдын хувьд хүлээлттэй кино байсан хэдий ч шүүмжлэгчдээс төдийлөн өндөр үнэлгээ авч чадаагүй. Хэдийгээр ийм ч гэсэн удаах ангийг хийх "мөнгө"-өө олж чадсан.

Total film сэтгүүлийн 9-р сарын дугаарт найруулагч Ridley Scott өөрийн найруулсан The Martian киноны талаар ярилцлага өгсөн бөгөөд уг ярилцлагандаа Prometheus 2 киноны зураг авалтыг ирэх 2016 оны 1-р сараас эхлүүлэхээр болсон гэдгээ хэлсэн байна.