2015/08/19

Ridley Scott-ийн Prometheus 2 кино Alien 5 кинонаас болж хойшлох уу (+Alien 5 төслийн зураг)

Найруулагч Ridley Scott ирэх 2016 оны 1-р сараас Prometheus 2 киноныхаа зураг авалтыг хийх болсон талаар мэдээллийг өмнө хүргэж байсан билээ. Тэгвэл интернэтээр Prometheus 2 киноны ажил Alien 5 киноны дараа хийгдэхээр болсон гэсэн мэдээлэл гараад байна. Alien киноны шинэ санаа Neill Blomkamp  (district 9) олсон талаар бас өмнө нь бид мэдээллэсэн.

20th Century Fox кино компанийн зүгээс Alien 5 киног сонирхож байгаа, гэхдээ зөвхөн киноны өрнөлийн санаа байгаа бөгөөд зохиол болгох ажлыг Blomkamp хийж байгаа. Энэ төсөл дээр Ridley Scott мөн продюсинг тал дээр ажиллана гэсэн байна. Тэгэхлээр энэ 2 кино ямартай ч зэрэг хийгдэхгүй болж байна. Харин яг аль нь түрүүлж гарахыг одоохондоо хэлэхэд эрт байна.

Neill Blomkamp өөрийн instagram-даа тавьсан ALien 5 киноны төслийн зургуудыг хүргэж байна.