2015/08/13

Quentin Tarantino-ийн The Hateful Eight киноны албан ёсны trailer цацагдлаа

Өвөрмөц сэтгэлгээгээрээ hollywood-д танигдсан Quentin Tarantino-ийн 8 дахь бүрэн хэмжээний уран сайхны киноны ажил The Hateful Eight киноны албан ёсны trailer цацагдлаа. (8 дахь кинондаа 8 хүний тухай кино хийчлээ) Samuel L. Jackson, Kurt Russell, Jennifer Jason Leigh, Walton Goggins, Demian Bichir, Tim Roth, Michael Madsen, Bruce Dern гээд томоохон одууд оролцсон уг кинонд 8 аюултай, нэгэндээ үл итгэх өрнөд нөхөд хамтран цаст уулсаар нэвтэрч буй түүхийг өгүүлэх юм. Киноны зураг авалтыг 70mm-ийн кино хальснаа зураг авалт хийсэн нь сонирхолтой.


Тус кинонд хөгжмийн зохиолчоор нэрт хөгжмийн зохиолч  Ennio Morricone ажилласан. Энэ нь түүний хувьд 40 жилийн дараа western төрлийн кинонд хөгжим бичсэн явдал болж байна.

The Hateful Eight кино ирэх 12 сарын 25-нд хойд америкийн хэд хэдэн кино театруудад албан ёсоор нээлтээ хийсний дараа 2016 оны 1-р сарын 8-нд дэлхий нийтээр гарч эхэлнэ.