2015/08/06

Marvel кино компанийн Deadpool киноны анхны trailer гарлаа

Deadpool, Marvel кино компанийн гаргах эсэхээ ихээхэн эргэлзэж бүтээж буй кино. Ямартай ч тэд төслөө эхлүүлээд эхний үр дүнгээ гаргаад байна. Deadpool нь X-Men цувралын 8 дахь бүрэн хэмжээний кино болон гарах ёстой. Найруулагчаар 2013 оны Thor: The Dark World киноны эхний хэсэгт ажиллаж байсан Tim Miller ажиллах юм. Энэ нв түүний бүрэн хэмжээний кино найруулгын анхны ажил нь болно. Deadpool буюу Wade Wilson-ийн дүрд Ryan Reynolds тоглож байна.

Deadpool уран сайхны кино ирэх 2016 оны 2-р сарын 12-нд нээлтээ хийхээр товлогджээ.