2015/08/18

"Босуул" уран сайхны киноны дууг Харангын Лхагваа дуулна

Удахгүй үзэгчдэд хүрэх "Босуул" уран сайхны киноны "Хүнээс аваагүй Монгол" дууг "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн дуулсан байна. Тус дууны үгийг О.Дашбалбар, хөгжмийг Б.Шарав бичжээ.

"Босуул" уран сайхны киног Sun pictures, Cocktail Films, Black Zebra хамтран бүтээсэн. Найруулагчаар Ж.Сэнгэдорж, продюсераар Ш.Жавхлан, Э.Цолмонбаяр нар, дүрүүдэд А.Баттүшиг, Р.Хишигдэлгэр, С.Ариунбаямба, Б.Батмэнд, Н.Ялалт, А.Өнөржаргал, Э.Идэрболд нар ажиллажээ.

"Босуул" уран сайхны киноны trailer-г эндээс үзнэ үү.