2015/08/18

Harry Potter цувралаас гарч буй Fantastic Beasts and Where to Find Them киноны ажил эхэллээ

Harry Potter цувралын фенүүдийн хамгийн их хүлээж байгаа кино болох Fantastic Beasts and Where to Find Them киноны ажил албан ёсоор ил гарлаа. Удаан хугацаанд чимээгүй явагдаж байсан уг төслийг өнөөдөр Warner Bros. Pictures албан ёсоор зураг авалтыг нь эхлүүлсэнээ мэдэгдлээ. Нэрт зохиолч J.K. Rowling-ийн Fantastic Beasts and Where to Find Them pоманаас сэдэвлэн бүтээж байгаа уг киног David Yates найруулах юм. Харин продюсераар Harry Potter цувралын бүх 8 ангийг продюсерласан David Heyman ажиллахаар болсонг мэдэгдлээ.

Warner Bros. Pictures кино компани Fantastic Beasts and Where to Find Them киногаа ирэх 2015 оны 11-р сарын 18-нд үзэгчдэд хүргэнэ.