2015/08/05

Hollywood-тай хамтарсан "Атганд үлдсэн эрдэнэ" МУСК бүтээгдэж байна (+зурагнууд)

"ХУВЬСАЛ" продакшны 4 дэхь дэлгэцийн бүтээл "Атганд үлдсэн эрдэнэ" уран сайхны киноны ажил явагдаж байна. Тус киноны зураг авалтын ажил 80%-тай үргэлжилж байгаа бөгөөд найруулагчаар У.Уранчимэг, зураглаач, зургийн даргаар Д.Ангараг ажиллаж байгаа ажээ.  "Атганд үлдсэн эрдэнэ" уран сайхны кино ажлыг hollywood-ын Mongus pictures, EFilm кино компаниудтай "Golden treasure" нэртэйгээр хамтран хийж байна. Тус кино компаниуд post production болон дэлхийд борлуулах destribution тал дээр хамтран ажиллахаар болсон байна.

"Атганд үлдсэн эрдэнэ" уран сайхны кино ирэх 2016 оноос дэлгэцэнд гарна.