2015/08/12

Godzilla 2 кино илүү том, илүү сайн болно

2014 онд үзэгчдэд хүрсэн Godzilla киноны талаар сонирхолтой мэдээлэл гарсан байна. Godzilla киног Warner Bros. Pictures болон японы Toho кино компаниуд 160$ сая ам.доллар зарцуулан бүтээсэн байдаг. Улмаар хойд америкийн boxoffice-оос 528$ сая ам.долларыг цуглуулж чадсан. Санхүүгийн хувьд ашигтай байсан хэдий ч кино шүүмжлэгчдээс төдийлэн сайн үнэлгээ авч чадаагүй. Гэхдээ кино уран бүтээлчид шантрахгүй. Тэд Godzilla 2 киног бүтээхээр төсөл эхлүүлээд яриад явж байна.

Fox-ийн удахгүй үзэгчдэд хүргэх Minority Report телевизийн цувралын талаарх яриа өгч байхдаа Godzilla-ийн зохиолч Max Borenstein шинээр бүтээгдэх Godzilla 2 киноны талаар цухас дурдсан байна. Тэрээр хэлэхдээ Godzilla 2 илүү том, илүү сайн болно гэсэн байна. Godzilla 2 киног ирэх 2018 онд дэлгэцэнд гаргах төлөвлөгөөтэй байна.

Хөөрхий далайруу орсон Godzilla гарч ирэх юм байна л даа.