2015/08/21

Doz Plus Entertainment-ийн "Элэг нэгтэн" МУСК teaser poster

Хөх толботон, Кино шиг амьдрал зэрэг дэлгэцийн бүтээлүүд үзэгчдэд хүргэсэн DOZ Entertainment өдгөө Doz Plus Entertainment болон өргөжиж шинэхэн уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна. Doz Plus Entertainment болон Me Monwichit Production, Spear production хамтран бүтээсэн "Элэг Нэгтэн" уран сайхны киноны teaser poster-г хүргэж байна. Тус киноны найруулагчаар Ш.Доржсүрэн, продюсераар А.Мөнгөнзул, зохиолчоор Ш.Доржсүрэн, Ж.Дүүрэнтөгс, Ц.Байгалмаа нар ажиллажээ. Гол дүрүүдэд А.Мөнгөнзул, М.Тэргэл, Напаткорн Митр Ет, Витаяя Пансринграм, Ковит Ваттанакул, Сайча Вонгвирот нар оролцсон байна.

"Элэг нэгтэн" уран сайхны кино удахгүй үзэгчдэд хүрнэ.