2015/08/11

Devil in the White City кинонд Martin Scorsese, Leonardo DiCaprio нар хамтрана

Leonardo DiCaprio, Robert De Niro хоёроор "занималддаг" найруулагч Martin Scorsese өөрийн Devil in the White City кинондаа жүжигчин Leonardo DiCaprio гол дүрээр мөн сонголоо. 2013 онд Martin Scorsese, Leonardo DiCaprio хоёр The Wolf of Wall Street кинон дээр мөн хамтарсан байдаг.

Erik Larson-ийн 2003 онд гаргасан The Devil in the White City: Murder, Magic, and Madness at the Fair That Changed America гэх номыг кино болгох эрхийг жүжигчин Leonardo DiCaprio 2010 онд худалдан авсан байдаг юм байна. Тус зохиолд 1893 оны үеийн Chicago хотноо гарч буй цуврал аллагын тухай үйл явдал өрнөдөг ажээ.