2015/08/20

Crouching Tiger, Hidden Dragon 2: The Green Legend (Гэтэж буй бар, хүрхрэх луу) киноны нээлт хойшиллоо (+зураг)

Хятадын кунг фу, тулаант киноны шилдэг бүтээлүүдийн нэг "Crouching Tiger, Hidden Dragon" буюу "Гэтэж буй бар, хүрхрэх луу" киноны удаах анги хойшлогдлоо байна. 2013 онд Weinstein Company кино компани болон найруулагч Woo-Ping Yuen ("Биллийг устга", "Их Мастер" зэрэг кинонуудын тулаант хэсгийн найруулагч, тулааны дэглэгчээр ажиллаж байсан) нар удаах ангийн ажилруу орсон талаар мэдээлэл хүргэж байсан. Энэ нь кино сонирхогчид болоод Crouching Tiger Hidden Dragon киноны фенүүдийн хувьд сайхан мэдээ байлаа.

Crouching Tiger, Hidden Dragon: The Green Legend, жүжигчин Michelle Yeoh

Төлөвлөгөө ёсоор бол Crouching Tiger, Hidden Dragon: The Green Legend кино энэ сарын 28-нд сонгогдсон IMAX кино театрт нээлтээ хийх байсан. Гэвч нээлт 4-р улиралруу болж хойшлогдсон байна. Харин дэлхийн хэмжээнд ирэх 2016 оны эхний улиралд нээлтээ хийхээр төлөвлөөд байна.

Crouching Tiger, Hidden Dragon: The Green Legend, жүжигчин Donnie Yen