2015/07/17

Warcraft киноны Lothar болон Durotan нарын дүр (зураг)

Warcraft тоглоомоос сэдэвлэн бүтээж байгаа Azeroth-ийн ертөнцийн тэмцлийг өгүүлэх Warcraft уран сайхны киноны шинэ зураг гарлаа.  San Diego хотноо зохиогдож байгаа Comic-Con наадмаар энэхүү зургуудыг дэлгэсэн байна. Зурагт Хоёр ертөнц, нэг Гэр гэсэн тодотголтой бүтээгдэж буй уг киноны  Lothar болон Durotan нарын дүрийг харуулсан байна.

Warcraft киног Duncan Jones найруулж, дүрүүдэд Ben Foster, Travis Fimmel, Paula Patton, Dominic Cooper, Toby Kebbell, Rob Kazinsky гэсэн одод оролцож байна. Кино ирэх 2016 оны 6-р сарын 10-нд нээлтээ хийхээр товлогдсон.