2015/07/29

"Такси" МУСК инээдмийн киноны зураг авалтын зурагнаас

Twins Films Studio, Fine Art studio, Vision studio хамтын бүтээл "Такси" инээдмийн уран сайхны киноны зураг авалтын зурагнаас хүргэж байна.  Тус киноны найруулагчаар Г.Дарханбат, продюсераар Г.Дарханбаяр, Р.Алтансүх нар, кино зохиолчоор Г.Дарханбат ажиллаж байна. Дүрүүдэд А.Өнөржаргал /Өөскөө/, Тулгаа, Хулан, Нарантунгалаг, Р.Алтансүх /Аси/ нар тоглож байна.

"Такси" инээдмийн кино ирэх 8-р сарын 27-нд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна.