2015/07/31

Single Ladies 2 МУСК бүтээгдэж байна (+зурагнууд)

U film-ийн анхны бүтээл "Single ladies" романтик, инээдмийн киноны удаах анги бүтээгдэж байна. Single Ladies кино өнгөрөгч 2013 онд үзэгчдэд хүрч байсан бөгөөд гол  дүрүүдэд "Шинэ үе" продакшны жүжигчин Г.Ундармаа, "Х ТҮЦ" продакшины жүжигчин А.Туяа, "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин О.Дөлгөөн нар тоглосон. Тэд энэ удаад ч киноныхаа 2-р ангит дахин тоглож байна.

"Single Ladies 2" Киноны зохиолч найруулагчаар А.Миеэгомбо ажиллаж байгаа аж. Киноны зураг авалтын ажил эхлэсэн. Зураглаачаар БНСУ-ын зураглаач Жан Юу Жин ажиллаж байгааг онцолсон байна.