2015/07/23

Pixar-ийн The Good Dinosaur анимешны албан ёсны бүтэн trailer гарлаа

Үзэсгэлэнт Pixar-ийн бас нэгэн сайхан бүтээл мэндлэхэд тун ойрхон болоод байна. Бяцхан хүү Arlo болон залу Apatosaurus динозавр хоёрын түүхийг өгүүлэх The Good Dinosaur анимешны албан ёсны бүтэн trailer гарсанг (өнгөрөгч 6-р сард teaser trailer гарсан) хүргэж байгаадаа баяртай байна.


The Good Dinosaur анишешны найруулагчаар Pixar студид Animator, storyboard artist-аар ажиллаж туршлагажсан Peter Sohn ажиллах юм. Уг анимешны түүний хувьд анхны бүрэн хэмжээний киноны найруулгын ажил болж байгаа юм. Өмнө нь тэрээр 2009 оны Ponyo анимешныг хойд америкт гарахад нь продакшн тал дээр найруулгын ажил хийж байсан байдаг.

The Good Dinosaur анимешн ирэх 2015 оны 11-р сарын 25-нд нээлтээ хийнэ.