2015/07/20

Leonardo DiCaprio, Tom Hardy нарын хамтрал The Revenant киноны анхны trailer

Birdman киногаараа өнгөрөгч оны Oscar-аас шагнал хүртсэн Alejandro González Iñárritu-ийн шинэ киног танилцуулъя. The Revenant нэртэй өрнөдийн триллер төрлийн уг кинон жүжигчин Leonardo DiCaprio болон Tom Hardy нар хамтран тоглосноороо үзэгчдийн сонирхолыг ихээхэн татаж байна. Сүүлийн үед таргалж үсээ ургуулах болсон Leonardo DiCaprio энэ киноны төлөө өөрийгөө бэлтгэсэн нь харагдлаа.
Hugh Glass гэх өрнөдийн хязгаарын анчин эрийн бодит явдалаас сэдэвлэн уг киног бүтээсэн байна.

The Revenant кино ирэх зул сараар буюу 2015 оны 12-р сарын 25-нд нээлтээ хийнэ.