2015/07/24

Jurassic World киноны шинэ анги 2018 онд гарна

Бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кино жагсаалтын 3-т бичигдэх болсон Jurassic World киноны талаар шинэ мэдээлэл гарлаа. Universal Pictures кино компани уг киноны удаах ангийн ирэх 2018 онд дэлгэцнээ гаргах болснооо албан ёсоор зарлав.

Удаах ангийн найруулагчаар Colin Trevorrow эргэн ажиллах хүсэлгүй байгаагаа хэлсэн бол Derek Connolly кино зохиол дээрээ дахин ажиллах гэнэ. Харин гол дүрийн жүжигчин Chris Pratt хэдийнээ Jurassic World киноны удаах ангиудад тоглохоор гэрээнд гарын үсэг зурсан байгаа гэв.