2015/07/21

Disney кино компани Sword in the Stone анимешнаа бүрэн хэмжээний кино болгоно

Disney кино компани "айлаас эрэхээс авдараа уудал" гэх үгийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж байгаа. Тэд шинэ санаа, шинэ түүх эрж зоволгүй өөрсдийн классик анимешнуудаа бүрэн хэмжээний кино болгох их аянд гараад байгаа. Уг жагсаалтанд бас нэгэн кино шинээр нэмэгдлээ. Тэд 1963 онд дэлгэцнээ гаргасан Sword in the Stone анимешнаа бүрэн хэмжээний кино болгохоор Game of Thrones киноны кино зохиолч, продюсер Brian Cogman-ийг хөлслөн кино зохиол бичүүлэхээр болсон байна.

Дижитал уран бүтээлч Tyson Murphy-ийн зураг

Сонирхуулахад бусад кино төслүүдийн талаар мэдээлэл хүргэе.
  • The Jungle Book – Найруулагчаар Jon Favreau, нээлт 2016.04.15
  • Pete’s Dragon – Найруулагчаар David Lowery, нээлт 2016.04.12
  • Beauty and the Beast – Найруулагчаар Bill Condon, нээлт 2017.03.17
  • Dumbo – Найруулагчаар Tim Burton,
  • Mulan
  • Winnie the Pooh
  • Pinocchio
  • Tink
  • Fantasia’s Night on Bald Mountain